УИХ-ын гишүүд, сайд нар улсын дундаж цалин авах санаачилгыг дэмжих эсэхийг санал асуулгаар шийднэ

2025-11-04 10:031min
20251104-094817-file.jpeg

УИХ-ын хуралдааны шинэ дэгийн дагуу “Ерөнхий сайдын мэдээллийн цаг”-ийг “УИХ-ын гишүүдийн асуулгын цаг” болгон өөрчилсөн байна. Энэ мэтгэлцээний үеэр Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл танхимын сайдын хэвлэлд өгсөн ярилцлагууд харилцан адилгүй, салбарын дундаж цалингийн талаарх мэдээлэл зөрүүтэй байгааг шүүмжилжээ.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд, Засгийн газрын сайд нар улсын дундаж цалин авдаг болох санаачилгыг дэмжиж буй иргэд https://e-democracy.gov.mn/petition_read/86 линкээр орж санал асуулгад оролцох боломжтой юм.