Монголын өсвөрийн хоккейчид БНСУ-д мөнгө, хүрэл медаль хүртлээ
2025-11-04 09:451min

БНСУ-ын Гүми хотод зохион байгуулагдсан өсвөрийн хоккейн олон улсын тэмцээнд Монголын өсвөрийн баг өндөр амжилт үзүүллээ. Тэмцээний U12 насанд Монголын баг мөнгөн медаль хүртсэн бол зохион байгуулагч БНСУ-ын баг алтан медаль хүртсэн байна.
Мөн U9 насны хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтод Монголын баг БНСУ-ын “Twings” багийг 5:2-оор хожиж, хүрэл медалийн эзэн болсон байна. Тус тоглолтын шилдэг тоглогчоор Монголын багийн тамирчин Б.Эгэлзаяа тодорсон юм.
Энэхүү амжилт нь Монголын өсвөр үеийн хоккейчдын олон улсын өрсөлдөөнд гаргаж буй ахиц дэвшлийг илтгэж байна.
