Японы Монэ Чиба Канадын гранпри уран гулгалтын тэмцээнд анх удаа түрүүллээ

2025-11-04 08:151min
20251104-081555-file.jpeg

Японы 20 настай уран гулгагч Монэ Чиба Канадын гранпри тэмцээнд анх удаа түрүүллээ. Тэрбээр дэлхийн аваргын хүрэл медальт, дөрвөн тивийн аварга бөгөөд өвлийн спортын хамгийн сонирхолтой төрлүүдийн нэг уран гулгалтын гранпри цувралын гурав дахь тойргийн тэмцээнийг 2025 оны 11 дүгээр сарын 2-нд Канад улсад өндөрлүүлсэн юм.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Монэ Чиба түрүүлж, АНУ-ын И. Лэвито мөнгө, Японы Ами Накай хүрэл медаль хүртлээ. Тэмцээний дараа Чиба “Би өнөөдөр амжилттай гулгаж чадсандаа баяртай байна. Богино болон чөлөөт үзүүлбэрт сандарч байгаагаа мэдэрч байлаа. Энэ улирлын цувралыг гайхалтай эхлүүлж чадлаа. Дараагийн цувралд илүү сайн хичээх болно” гэж ярьсан байна.

Уран гулгалтын гранпри тэмцээний дараагийн цуврал Японы Токио хотод 11 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулагдах юм.