Онцгой байдлын алба хаагчид өнгөрсөн долоо хоногт дөрвөн хүний амь насыг аварчээ

2025-11-03 17:161min
20251103-171634-file.jpeg

Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид 2025 оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд дөрвөн иргэний амь насыг аварч, 89 хүнийг утаажилтын бүсээс гарган ажилласан байна.

Энэ хугацаанд нийслэлийн долоон дүүрэг болон 15 аймгийн 28 суманд нийт 86 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын ихэнх нь буюу 73 нь объектын гал түймэртэй холбоотой байсан бол 7 нь ой, хээрийн түймрийн дуудлага байв.

Мөн газар хөдлөлт, биологийн гаралтай аюулт үзэгдлийн дуудлага тус бүр нэг удаа ирсэн бөгөөд хүний үйл ажиллагаатай холбоотой дөрвөн ослын дуудлага бүртгэгдсэн байна.

Төв болон орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэн аюулгүй байдлыг ханган ажиллажээ.