Нийслэлийн 397 цэгт гурван төрлийн түлш 25.5-26 кг-аар борлуулж байна
2025-11-03 18:161min

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 397 цэгээр гурван төрлийн түлш борлуулж байна. Иргэд хагас коксон түлш, сайжруулсан түлш, угаасан мидлингээс сонгож хэрэглэх боломжтой бөгөөд эдгээр түлшийг 25.5-26 кг-ын савлагаатайгаар худалдаалж байна.
