2025 оны 11 дүгээр сарын 3-ны байдлаар улаанбурхан өвчний 13,577 тохиолдол бүртгэгдэв

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр, 2025 оны арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13,577-д хүрсэн байна.
Эдгээрээс 13,520 хүн эдгэрч, 11 хүн нас барсан бөгөөд одоогоор 12 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Хавьтал болсон нийт хүн 96,794 байгаа бөгөөд насны бүлгээр хамгийн өндөр өвчлөл нь 10-14 насны хүүхдүүдэд тохиолдож, 5,085 хүн өвчилжээ.
Түүнчлэн 0-4 насны 3,116, 5-9 насны 1,739, 15-19 насны 1,705 хүүхэд улаанбурханаар өвчилсөн байна.
Улаанбурхан нь халдварлалт өндөртэй, вакцинд хамрагдах замаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Иргэд вакцинд хамрагдсан эсэхээ өрх, сумын эрүүл мэндийн төвд очиж цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг уриалж байна.
Хэрэв улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй бол даруй хамрагдаж, өөрийгөө болон бусдыг энэ өвчнөөс хамгаалахыг зөвлөж байна.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлэхийг уриалж байна.
