Улсын хэмжээнд 169 вагон АИ-92 автобензин бэлэн байна

2025-11-03 15:461min
20251103-154557-file.jpeg

2025 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 169 вагон АИ-92 автобензин байгаа бөгөөд үүнээс Дархан өртөөнд 7 вагон, Эрдэнэт өртөөнд 11 вагон, Рашаант өртөөнд 16 вагон, Толгойт өртөөнд 50 вагон, Улаанбаатар өртөөнд 17 вагон, Сайншанд өртөөнд 1 вагон байна.

Нийт 102 вагон буулгалтын өртөөнд хүрсэн байна.

Мөн Сүхбаатар өртөөнөөс нийт 62 вагон АИ-92 автобензин хөдөлсөн бөгөөд эдгээр вагонууд Улаанбаатар өртөө (11 вагон), Толгойт өртөө (40 вагон), Рашаант өртөө (6 вагон), Сүхбаатар өртөө (гаалийн бүрдүүлэлттэй, 5 вагон) руу тээвэрлэгдэж байна.

Түүнчлэн Эрээн өртөөнд 45 вагон-цистерн АИ-92 автобензин орж ирсэн байна.