Арваннэгдүгээр сарын 21, 26-нд Монголд бүх нийтийн амралтын өдөр тохионо

Арваннэгдүгээр сард хоёр өдөр бүх нийтээр амрах өдөр тохионо.
Тодруулбал, 11 дүгээр сарын 21-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо. Монголчууд жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр гэж үздэг бөгөөд энэ өдрийг “Үндэсний бахархлын өдөр” хэмээн нэрлэж, хууль ёсоор бүх нийтээр амрах өдөр болгон тэмдэглэдэг.
Мөн 11 дүгээр сарын 26-нд “Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдөр” тохионо. Энэ өдөр нь 1924 онд Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, төрийн бүх эрх мэдлийг ард түмэнд шилжүүлсэн түүхэн мөчийг дурсах баярын өдөр юм.
1924 оны энэ өдөр Монгол Ардын Бүгд Найрамдах Улсыг тунхагласнаар тусгаар тогтносон улсын үндэс суурь тавигдсан гэж үздэг.
Иймд эдгээр өдрүүдэд хуулийн дагуу бүх нийтээр амрах юм.
