УИХ-ын гишүүн А.Ариунзаяа гадаадад болон Монголд суралцсан эрхээ хамгаалж байр сууриа илэрхийллээ

2025-11-02 15:391min
20251102-153856-file.jpeg

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа өөрийн боловсролын түүхээ дэлгэрэнгүй хуваалцаж, хүний сурч боловсрох эрхэд халдах явдалд эсэргүүцэл илэрхийллээ.

Тэрбээр 1997 онд 17 настайдаа Герман улсын Халле/Заале хотын коллежид Германистик чиглэлээр хоёр жил суралцаж төгссөн бөгөөд 1999-2005 онд Ханновер хотын их сургуульд Улс төр судлал, түүх, нийгмийн ухааны магистр зэрэг хамгаалсан байна.

Монголдоо ирснээс хойш ажлын гараанд орж, нам, төрийн ажилд оролцож, Удирдлагын академид суралцаж, Бизнесийн удирдлагын магистр, мөн докторын зэрэг хамгаалсан гэдгээ онцлов.

Мөн түүний гэр бүлийн хоёр өвөө, эмээ, ээж, аав нь бүгд докторын зэрэгтэй гэдгийг тэмдэглэжээ.

А.Ариунзаяа дахин дахин суралцах эрх нь хүн бүрт байх ёстой бөгөөд өөр чиглэлээр суралцах боломж нь хаалттай биш гэдгийг онцолсон байна.

Гэвч зарим хэвлэл, цахим хуудсуудад түүний боловсролыг шүүмжилж, гадаадад болон Монголд сурсан нь хуурамч дипломтой мэтээр буруу ташаа мэдээлэл тарааж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр энэ мэт шүүмжлэл, гүтгэлэг нь сэтгүүл зүйн ёс зүйгүй, хандлага нь буруу байгааг шүүмжилж, ийм үйлдлийг галзуурал хэмээн тодорхойлсон байна.