Арваннэгдүгээр сарын 21, 26-нд бүх нийтээр амарна
2025-11-02 15:301min

Энэ сарын 21, 26-нд Монгол Улсад бүх нийтийн амралтын өдөр тохионо.
Арваннэгдүгээр сарын 21-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг хуульчилсан ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд энэ жил баасан гарагт тохиож байна.
Мөн арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах Монгол Улс тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсны 101 жилийн ой тохионо.
Энэ өдөр нь лхагва гарагт тохиож байгаа тул бүх нийтээр амрах юм.
