АТГ-ын мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 10 дугаар сард гэмт хэргийн 99 гомдол, мэдээллийг шалгав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 10 дугаар сарын 20-26-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 99 гомдол, мэдээллийг шалгасан байна.
Эдгээрээс 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх шийдвэр гаргаж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа аж.
Мөрдөн шалгах ажиллагаанд нийт 953 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт явуулж, үүнээс 11 хэргийг шүүхэд шилжүүлэх, 21 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.
Мөн 2 хэргийг нэгтгэн шалгаж байгаа бөгөөд нийт 917 хэрэг одоогоор шалгагдаж байна.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгах зорилгоор 3 мөрдөгчийн мэдэгдэл авч, эрүүгийн 2 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулжээ.
