Монгол Улсын Ерөнхийлөгч кино урлагийн 90 жилийн ойд шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, уран бүтээлч, ажилтнуудыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.
Дэлгэцийн урлагийн салбарт хүчин зүтгэж, кино бүтээлүүдэд дүрээ мөнхлөн, орчуулгын кинонд дуу оруулж, ард түмэндээ уран бүтээлээ толилуулсан эрхмүүд энэ өдөр хөдөлмөрөө үнэлүүллээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:
– “Монгол кино үйлдвэр”-ийн зургийн дарга асан Галсанбалдангийн Аахүү,
– Химийн инженер Жалцангийн Бадам,
– Ерөнхий инженер, дэд профессор Пүрэвийн Төмөртогтох,
– Эвлүүлгийн найруулагч Дамбасүрэнгийн Батгэрэл шагнагдлаа.
Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:
– Оператор Дэчинравдангийн Балчинпүрэв,
– Дууны найруулагч Бэгзжавын Баянбат,
– Найруулагч Дуламсүрэнгийн Цэнддорж,
– Ерөнхий зураач Батын Болд,
– Ерөнхий зураглаач Бямбаагийн Лхагвадорж,
– Зураач Наваандамбын Батжаргал нар шагнагдсан байна.
Гавьяат жүжигчин цолоор:
– “Голден пикчерс” продакшны продюсер, жүжигчин, дуу оруулагч Өлзийн Наранбаатар,
– Жүжигчин, дуу оруулагч Очирбатын Оюун,
– Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Сүхээгийн Ариунбямба нар шагнал хүртлээ.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
– “Монгол кино үйлдвэр”-ийн албаны дарга Түмэндэмбэрэлийн Сарантуяа,
– Оёдолчин Юнрэнгийн Цэцэгбадам шагнагдсан.
Алтан гадас одонгоор:
– “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгч Жигмэдийн Туул,
– “Мэгүүн медиа” ХХК-ийн гүйцэтгэх захирал, продюсер Сүхбаатарын Ангараг,
– “Вайт арч” студийн жүжигчин, дуу оруулагч Дашнанзадын Сарантуяа,
– “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын аж ахуйн эрхлэгч Шаалуугийн Байгалмаа,
– Зураглаач Даваажавын Батболд нар шагнал хүртлээ.
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
– Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Лхагвабаярын Жижжалам,
– “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын зураач Сүхбаатарын Чинсанаа шагнагдсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шагнал хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
