“Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг тайзнаа толилуулна
2025-10-27 10:111min

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Дилав хутагт Башлуугийн Жамсранжавын 140 жилийн ойд зориулан Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Мөнхөд гэрэлтэх диваажин” бүжгэн жүжгийг тайзнаа туурвиж, үзэгчдийн хүртээл болгох гэж байна.
Энэхүү жүжиг нь Монголын соёл, урлагийн өвийг хадгалах, шинэ үеийн уран бүтээлчдийн авьяасыг харуулах зорилготой бөгөөд үзэгчдэд сонирхолтой, сэтгэл хөдөлгөм туршлага санал болгоно.
