П.Наранбаяр: Багшийн үндсэн цалинг энэ онд 70 хувь нэмж 2.5 сая төгрөг болгох боломжтой

2025-10-27 10:161min
П.Наранбаяр: Багшийн үндсэн цалинг энэ онд 70 хувь нэмж 2.5 сая төгрөг болгох боломжтой. Хэлэлцээний ширээнд сууцгаая

Багш нар үндсэн цалинг 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардан ажлаа хаяад 10 гаруй хонож байна. УИХ-ын гишүүн П.Наранбаяр хэлэхдээ, “Багшийн үндсэн цалинг энэ онд 70 хувь нэмж 2.5 сая төгрөг болгох боломжтой” гэж мэдэгдлээ.

Тэрбээр хэлэлцээний ширээнд сууцгаахыг уриалж, багш нарын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, боловсролын салбарын хөгжлийг дэмжих шаардлагатайг онцолсон байна.