Залилуулж хохирсон 1,500 иргэний 11.1 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ
2025-10-22 19:051min

Монгол Улсад 2015 онд цахим залилангийн 17 тохиолдол бүртгэгдэж байсан бол 2025 оны эхний есөн сарын байдлаар 9,755 гэмт хэрэг бүртгэгдэж, иргэдэд 53 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.
Эдгээр залилангийн хэргүүдэд хариу үйлдэл болгон 1,500 иргэний 11.1 тэрбум төгрөгийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоожээ. Цагдаагийн байгууллага энэ асуудалд анхаарал хандуулж, бие биенээсээ суралцаж, залилангаас урьдчилан сэргийлэх ажилд илүү цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг зорьж байна.
