Ж.Батжаргалын удирдаж буй МАН-ын бүлэг 2026 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ

2025-10-22 20:071min
Ж.Батжаргалын удирдаж буй МАН-ын бүлэг 2026 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулжээ

УИХ-ын хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуйн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргалын удирдлага дор байгуулсан уг ажлын хэсгийн зорилго нь 2026 оны төсвийн төслийг тодорхойлох, санал, дүгнэлт боловсруулахад оршиж байгаа бөгөөд тус бүлэг эрх зүйн зохицуулалт, татварын бодлого, нийгмийн хамгааллын талаар тодорхой шийдвэр гаргахад анхаарлаа төвлөрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд бүлгийн гишүүдийн дунд идэвхтэй санал солилцож байна.