Г.Дамдинням: Дайны уршгаар ОХУ-ын Засгийн Газраас он дуустал АИ92 шатахууны нийлүүлэлтийг хязгаарласан

2025-10-22 17:511min
Г.Дамдинням: Дайны уршгаар ОХУ-ын Засгийн Газраас он дуустал АИ92 шатахууны нийлүүлэлтийг хязгаарласан

Шатахууны хангамж, нийлүүлэлтийн талаар Засгийн газраас гаргасан шийдвэрийг өнөөдөр Аж Үйлдвэр, Эрдэс Баялгийн сайд Г.Дамдинням танилцууллаа.

Тэрбээр мэдээлсэнээр, ОХУ-ын Засгийн Газраас дайны уршгаар 2025 оны жилийн дуустал АИ92 шатахууны нийлүүлэлт хязгаарлагдсан бөгөөд энэ нь шатахууны хэрэглээ, ханшид нөлөөлж байгаа аж. Улс орны эрчим хүчний хангамжийн байдалд үүсэж буй нөхцөл байдлыг зохицуулах, хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр яаралтай арга хэмжээ авах шаардлагатайг сайд тэмдэглэж байна.