Хугацаат цэргийн алба хаагчид алба хааж байх хугацаандаа орон нутагтаа эрэлттэй байгаа мэргэжлийг эзэмшинэ
2025-10-22 18:001min

Засгийн газрын өнөөдрийн хурлаар хугацаат цэргийн алба хаагчдад алба хааж байх хугацаандаа орон нутагтаа эрэлттэй байгаа мэргэжлээр мэргэжил эзэмших боломжийг олгох хөтөлбөр хэрэгжүүлэх шийдвэрийг гаргажээ.
Энэхүү хөтөлбөр нь цэргийн алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой бөгөөд орон нутгийн хөдөлмөрийн зах зээлд шаардлага хангасан мэргэжил эзэмшихэд чиглэгдэж байгаа юм.
