Д.Саранцэцэг: Цэцэрлэгийн багш нар долоо хоногт 50 цаг ажиллаж байж илүү цагийн хөлс авдаг

2025-10-22 16:001min
193f8c___x800

Өнөөдөр Засгийн газрын гишүүд ажил хаялт зохион байгуулж буй үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөлтэй багш нарын цалингийн асуудлаар санал солилцохоор хэлэлцээрийн ширээний хоёр талд суулаа.

Засгийн газрын гишүүн Д.Саранцэцэг хэлэхдээ, цэцэрлэгийн багш нар долоо хоногт 50 цаг ажиллаж байж илүү цагийн хөлс авдаг бөгөөд энэ нь багш нарын хэт ачаалал, хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах шаардлагатайг онцолсон байна. Багш нарын хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэхэд онцгой анхаарлаа хандуулж байгаа юм.