3I/ATLAS гэж юу вэ?
2025-10-22 15:001min

Олон нийлийн сүлжээнд “Нарны аймгийн бус, таван км диаметртэй харийн биет секундэд 60 км хурдаар манай дэлхийг чиглэн айсуй” гэсэн мэдээ шуугиан тарьж байна. Иймээс Европын Сансар судлалын агентлаг энэ биетийн талаар иргэдээс ирүүлсэн асуултад хариулсан мэдээллийг уншигчдад олгож байна.
3I/ATLAS солир нь шинээр илрүүлсэн од хоорондын гаралтай биет бөгөөд энэ нь байгалийн судалгаа, астрономийн чиглэлээр ихээхэн анхаарал татаж байгаа юм. Одоогоор энэ биетийн галактикийн судалгаа, түүний бүтэц, шинж чанарыг тодорхойлоход мэргэжилтнүүд эрчимтэй ажиллаж байна.
