Улаанбурхан өвчний халдвар авсан долоон иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна

2025-10-21 14:001min
Screenshot 2025-10-21 134912

Улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс хүргэлээ.

Өнөөдрийг хүртэлх хугацаанд улаанбурхан өвчний 13,532 тохиолдол батлагдаж, 13,514 хүн эдгэрчээ.

Эмнэлэгт долоон иргэн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд таван иргэний биеийн байдал дунд, хоёрынх нь хөнгөн байгааг мэдээлэв.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.

Өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлэхийг зөвлөлөө.