Ирэх онд ахмадын тэтгэврийг өсгөхөд төсвийн төсөлд туссан ₮333.5 тэрбум дээр нэмээд ₮267.1 тэрбум шаардлагатай

2025-10-21 14:301min
Ирэх онд ахмадын тэтгэврийг өсгөхөд төсвийн төсөлд туссан ₮333.5 тэрбум дээр нэмээд ₮267.1 тэрбум шаардлагатай

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо өнөөдөр (2025.10.21)-ийн хуралдаанаараа ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, эрүүл мэндийн болон асрах үйлчилгээг сайжруулах асуудлаарх ажлын хэсгийн санал дүгнэлтийг хэлэлцэв.

Ирэх онд ахмад настнуудад тэтгэвэр олгох асуудалд ₮333.5 тэрбумын төсөвт суулгасан бөгөөд нэмэлтээр ₮267.1 тэрбум шаардлагатай болохыг албаныхан мэдээллээ. Ахмадын тэтгэврийг нэмэгдүүлэх, тэдний амьдралын чанарыг сайжруулах шаардлагыг онцолсон байна.