Нийслэлийн Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүс дэх ААН-үүдийн цахилгаан, дулааны зардлыг 30-50% хөнгөлөхөөр шийдвэрлэв

2025-10-17 13:001min
Screenshot 2025-10-17 121437

НИТХ-ын ээлжит V хуралдаанаар Налуу-Ухаа эдийн засгийн тусгай бүсэд үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийг урамшуулах, татварын бус дэмжлэг үзүүлэх журмыг батлав.

Энэхүү шийдвэрийн дагуу тус бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн цахилгаан, дулааны зардлыг 30-50%-иар хөнгөлөх бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлт, бизнесийн идэвхжлийг дэмжих зорилготой юм. Нийслэлийн удирдлагаас тухайн салбарын хөгжилд туслах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах болно.