Монгол-Энэтхэгийн харилцаа: Оюун санааны хөршөөс стратегийн түншлэлийг бэхжүүлэх хүртэл
2025-10-17 12:301min

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модийн урилгаар 2025 оны аравдугаар сарын 13-16-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийлээ.
Энэхүү айчлал нь хоёр улсын хоорондын харилцааг стратегийн түншлэлд бэхжүүлэх, эдийн засаг, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой бөгөөд ирээдүйд амжилттай хамтран ажиллах үндсэн суурийг тавих гэж байна.