З.Батырбек: 25 жилийн хугацаанд Дулааны тавдугаар цахилгаан станцын 34 хувийг төр, үлдсэнийг хувийн хэвшил эзэмшинэ
2025-10-17 12:001min

Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тухай гэрээг тендерт шалгарсан компаниатиай байгуулах зөвшөөрлийг НИТХ-аас хотын даргад олгож буйг З.Батырбек мэдэгдлээ.
Тус станцын 34 хувийг төр эзэмшиж, үлдсэнийг хувийн хэвшил эзэмшихээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь цахилгаан эрчим хүчний салбарт шинэ алхам болох юм. Ингэснээр дэд бүтцийн хөгжлийг дэмжих, нийслэлийн цахилгаан эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилготой гэж онцолж байна.