Энэ сарын 17-нд Исэгахама дэвжээний ахмад бөх Аминишики зодог тайлсан билээ. Түүний гэргий Асака Эри “SmartFLASH” сэтгүүлд ярилцлага өгч, зодог тайлсан нөхрийнхөө талаар ярьжээ.

“Зодог тайлахад нь сэтгэл амарсан гэдэг бол үнэн. Нөхөр минь дахиж гэмтэхгүй нь, гэмтчихгүй байгаа гэж санаа зовохгүй боллоо”

“Дахиж гэмтвэл дууслаа гэсэн үг гэж хэлж байсныг нь сонссон болохоор зодог тайлах нь гэсэн сэтгэлийн бэлтгэлтэй байлаа. Нөхөр маань шийдэх гэж нэлээд эргэлзсэн бололтой ч утсаар сонсоход хоолой нь амарсан шинжтэй байсан”

“Нөхөр маань хүүхдүүдээсээ нэг удаа “Аав нь барилдахаа боливол ямар вэ” гэж асуухад хүүхдүүд “Сайхан. Аав бидэнтэй тоглох завтай болно” гээд бүгд баярлаж байлаа”

“2012 онд Харүмафүжигийн ёкозүна цолны найран дээр танилцаж, хоёрхон сарын дараа үерхэж эхэлсэн”

“2013 онд ууган охин, 2015 онд удаах охин мэндэлсэн. Харин 2016 оны хавар нөхөр шөрмөсөө тасалж билээ. 2, 1 настай охидоо дагуулаад эмнэлэгт очиж эргэдэг байлаа. Эмнэлгээс гарсан ч энд тэнд очиж, эмчилгээ хийлгэнэ. Тэр үе хамгийн хэцүү үе байсан”

“2017 оны Долоодугаар сарын тэмцээний өмнө хүүгийнхээ хоёр насны төрсөн өдрөөр Нагоягаас Токиод ирж, баяр хүргээд тэр дороо буцаад Нагоя явж билээ. Үнэхээр хүүхдүүддээ хайртай, эрхлүүлдэг, сайн аав. Одоо ингээд хүүхдүүдтэйгээ хамт байх цаг ч нэмэгдэнэ. Нөхрийнхөө жолоодсон машинаар салхинд гарч үзэх нь”

“Хүүгээ сүмо ойлгодог болтол барилдана гэж хэлдэг байлаа. Саяхан хүү минь А-Ми-Ни-Ши-Ки гээд амандаа хэлж байхыг сонсоод нөхөр ихэд баярлаж, “Зодог тайлах цаг ирсэн юм биш үү” гэж тоглож байсан”

“Нөхөр минь 11 дүгээр сард 41 нас хүрнэ. Цаашдын амьдрал нь урт болохоор гэмтсээр байгаад алхаж чадахгүй болбол хэцүү шүү дээ. Эмчилгээ үргэлжилж байгаа ч юуны өмнө турах хэрэгтэй байна. 40-50 кг, өөрөөр хэлбэл нэг эмэгтэй хүний хэртэй жин хасах. Гэхдээ хоолны дэглэм барих биш идэнгээ турах хэрэгтэй тул би нөхөртөө хоолны шинэ цэс бэлтгэж байгаа” хэмээжээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн