Өвчтэй хүүхдүүдийн зураг ашиглан 400 иргэнээс мөнгө авч, мөрийтэй тоглосон этгээдийг илрүүлжээ
2025-10-08 03:301min

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс бусдын эмзэг мэдээллийг ашиглан 400 гаруй иргэнийг залилж, цахим мөрийтэй тоглоом тоглодог этгээдийг олж тогтоож, шалгалтын ажиллагаа явуулж байна. Тодруулбал, иргэн “Б” нь өвчтэй хүүхдүүдийн зураг, мэдээллийг ашиглан хуурамч фэйсбүүк хаягнаас хандив, тусламж хүссэн утга бүхий худал мэдээллийг нийтэлжээ.
Энэ оны наймдугаар сараас эхлэн 400 гаруй иргэнийг залилж, цахим мөрийтэй тоглоом тоглож байсан аж. Тус этгээд нь өдөрт 200-300 мянган төгрөг олдог байсан гэнэ.