Манаслу ууланд уулчин Омбоогийн Золбоохүү амжилттай гарчээ
2025-10-07 18:101min

Непалын Хималайн нуруунд орших, далайн түвшнээс дээш 8163 метрийн өндөртэй Манаслу ууланд уулчин Омбоогийн Золбоохүү амжилттай гарчээ.
Тэрээр 2025 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 04:00 цагт амжилттай авиралтаа хийсэн байна. Энэ нь түүний 8000 метрээс дээш өндөртэй хоёр дахь оргил бөгөөд өмнө нь 2023 онд дэлхийн хамгийн өндөр уул болох Эверестэд (8848 м) гарч байжээ.
Манаслу ууланд Монголын уулчид өмнө нь хоёр удаа амжилттай гарсан байдаг. 2019 онд Б.Батболд, 2024 онд анхны эмэгтэй уулчин Б.Батхишиг тус тус оргилд хүрч байсан бол О.Золбоохүү гурав дахь монгол хүн болж байна.