Орон сууцны үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн ихээр нэмэгдэж 5.4 сая төгрөгт хүрчээ

2025-10-08 14:301min
f4c848b0346f08e41deacdd2e8bdc9ea31e9394b

Улаанбаатар хотод шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ энэ оны наймдугаар сард 4.75 сая төгрөг байсан бол Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 5.4 сая төгрөгийн үнэ хүрчээ.

Тодруулбал, шинэ орон сууцны дундаж үнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 26.2 хувь (1121.5 мянган төгрөг)-аар нэмэгджээ. Харин Сонгинохайрхан дүүрэгт 13.1 хувь (387.5 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага үнээр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ дээрх сард 4.58 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт мөн л хамгийн их буюу 5.66 сая төгрөгийн үнэтэй байв. Хуучин орон сууцны дундаж үнийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тус дүүрэгт 23.9 хувь (1093.0 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн их, Баянзүрх дүүрэгт 14.4 хувь (516.1 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байлаа.