ЦЕГ: Нэг удаагийн баталгаажуулах нууц кодоо залилагчид алдсан 712 иргэн нийт ₮2.6 тэрбумаар хохироод байна

One Time Passport(ОТР) буюу нэг удаагийн баталгаажуулах нууц кодоо бусдад өгөхгүй байхыг Цагдаагийн Ерөнхий Газраас сэрэмжлүүллээ.
One Time Passport гэдэг нь таны цахим орчин дахь хувийн мэдээллийг хамгаалах зориулалттай тодорхой хугацаанд хүчинтэй байдаг нууц үг юм.
Энэхүү кодыг интернэт банкны гүйлгээ болон бусад цахим үйлчилгээний нэвтрэлтэд ашигладаг бөгөөд зөвхөн таны гар утсанд мэйл хаяг, мессэж эсвэл дуудлагаар илгээгдэнэ.
OTP кодоо бусдад өгсөн, илгээсэн тохиолдолд таны дансны болон хувийн мэдээлэл таныг залилах гэж байгаа хүнд бүрэн нээлттэй болох эрсдэлтэй.
Энэ онд яг энэ байдлаар OTP буюу нэг удаагийн кодоо залилагчид алдсан 712 иргэн нийт 2.6 тэрбум төгрөгөөр хохироод байна.
Иймд та өөрт ирсэн нэг удаагийн кодыг ямар ч тохиолдолд бусдад өгөхгүй байхад анхаарахыг сэрэмжлүүллээ.