Бага насны хүүхдийг урд суудалд суулгах нь хамгийн аюултайг АНХААРУУЛАВ

2025-10-01 20:001min
Screenshot (7)

Бага насны хүүхдийг автомашин болон бусад тээврийн хэрэгсэлд тээвэрлэхдээ зориулалтын суудалд суулгах, хамгаалалтын бүсийг заавал зүүлгэх шаардлагатайг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс анхааруулж байна.

Энэхүү зөвлөмж нь жолоодох явцад аюулгүй байдлыг хангах, ослын үед хүүхдийн аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлнэ. Бага насны хүүхдийг урд суудалд суулгаснаар ослын үед олж болох гэмтэл, аюулын эрсдэл ихэнх тохиолдолд нэмэгддэг талаар мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.