Дэлхийн аялал жуулчиллын өдрийг угтаж төв талбайд өдөрлөг зохион байгуулж байна

2025-09-26 15:241min
ФОТО: Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтаж төв талбайд өдөрлөг зохион байгуулж байна

Өнөөдөр буюу есдүгээр сарын 26-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд гадаадад аялагчдад зориулсан “Outbound Travel Mart 2025” өдөрлөг зохион байгуулагдаж байна.

Энэхүү өдөрлөг нь аялал жуулчлалын салбарынхан, аялалд сонирхогчдод шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, уулзварын боломжуудыг танилцуулах зорилготой юм. Өдөрлөгийн хүрээнд оролцогчид аяллын чиглэл болон үйлчилгээний нөхцөлөө танилцуулан, бүтээгдэхүүний мэдээлэл, зөвлөгөө өгч байна.