10-р сарын хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч хур тунадас орох төлөвтэй байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас 10-р сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг мэдээллээ. 10-р сарын хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хүйтэрч, хур тунадас орох төлөвтэй байна.
ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян-Өлгийн ихэнх, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар ОЖД–ын орчим, хур тунадас Баян-Өлгийн нутаг, Ховдын баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадас: Нэгдүгээр арав хоногт ОЖД-аас дулаан, харин хоёрдугаар арав хоногийн дунд үед ОЖД–аас хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хонгийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хонгийн эхэн үедэд орох төлөвтэй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хөвсгөл, Булганы нутаг, Архангайн ихэнх, Сэлэнгийн баруун, Төвийн баруун хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна
Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ОЖД-аас дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн дунд үед ОЖД-аас хүйтэн байна. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд орох төлөвтэй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадасны явц: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлээр ОЖД-аас дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд, хосрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД-аас хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд, хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд хур тунадас орох төлөвтэй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим хур тунадас Өмнөговийн зүүн өмнөд, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–ийн ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Агаарын температур, хур тунадасны явц: Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ОЖД-аас дулаан, харин нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүл үеүдэд ОЖД-аас хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд хур тунадас орох төлөвтэй байна.