Ч:24Б ‘Нисэх-МҮИС’ чиглэлийн автобусны замналд өөрчлөлт оруулна

2025-09-24 14:211min
Ч:24Б "Нисэх-МҮИС" чиглэлийн нийтийн тээврийн автобусны замналд аравдугаар сарын 1-нийг хүртэл өөрчлөлт оруулахаар болжээ

Нийтийн тээврийн автобус “Ч:24Б” нь ‘Нисэх-МҮИС’ чиглэлд аравдугаар сарын 1-нийг хүртэл замналын өөрчлөлтөд орно. Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Эрчим хүчний гудамжны авто замын өргөтгөл, засвар шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэх зорилгоор маргааш буюу есдүгээр сарын 25-ны 23:00 цагаас уг гудамжны замыг хаах гэж байна.

Автобусны үйлчлүүлэгчид энэ хугацаанд замналын өөрчлөлттэй холбогдуулан анхааралтай байж, өөр замаар зорчихыг зөвлөж байна. Уг засварын ажил дууссаны дараа автобусны үйлчилгээ хэвийн горимд орно.