Жирэмсэн байхдаа парацетамол хэрэглэх нь аутизм үүсгэдэг хэмээн мэдэгджээ
2025-09-23 16:212min

АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф.Кеннедитэй хийсэн хэвлэлийн бага хурлынхаа үеэр парацетамолын найрлагатай, өвчин намдаах, халуун бууруулах үйлчилгээтэй Tylenol эмийг жирэмсэн байхдаа хэрэглэх нь аутизм үүсгэх өндөр эрсдэлтэй хэмээн мэдэгджээ.
Тэрбээр, “Тайленол уух нь сайнгүй гэдгийг хэлье. Ийм учраас эрүүл мэндийн удирдлагууд шаардлагагүй л бол жирэмсэн эмэгтэйчүүдэд тайленолын хэрэглээг хязгаарлахыг хатуу зөвлөдөг” гэжээ.
Эх сурвалж: BBC.com