Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийн хүү Тацүбаяма М.Буянтогтох мэргэжлийн сүмогийн эхний тэмцээндээ качигоши хийв

2025-09-22 11:071min
45455555

Мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын тэмцээн ид дундаа орлоо.

Энэ сарын тэмцээнээс Токицүказэ дэвжээний нэр дээр барилдаж буй Тацүбаяма М.Буянтогтох жонокүчи зиндаанд тэргүүлж байгаа гурван бөхийн нэг. Тэрбээр эхний дөрвөн өдрийн дараах байдлаар нэг ч уналгүй тэргүүлж, качигоши буюу тавин хувийн амжилтаа үзүүлэв.

Өнөө жил 20 настай М.Буянтогтох 188 см өндөр, 156 кг жинтэй. Түүний аав нь Монгол Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ юм.

Одоогоор жонокүчи зиндаанд Дайшишо, Нишимүра нар ижил 4:0 амжилттайгаар тэргүүлж байна.

Дээд зиндаанд ёкозүна Хоошоёрюү С.Бямбасүрэн эхний найман өдөр дараалан ялж, качигоши хийлээ. Тэрбээр 2025 оны гуравдугаар сарын тэмцээнээс ёкозүна цолтой барилдах болсон цагаас хойш анх удаа тэмцээний эхний найман өдөр дараалан ялав.

Зүүний ёкозүна Оносато, маэгашира Таканошо, Шодай нар нэг унаатай нэхэж явна.

Жүрье зиндаанд анх удаа зодоглож байгаа улсын гарди Д.Рагчаагийн хүү Асахакүрюү Р.Жамъяантогтох өчигдөр ижил амжилттай явсан Котокүзанд унаснаар эхний найман өдрийн дараа зургаан даваатайгаар тэргүүлэгчдийн эгнээнд явж байна.