Түвшинжаргалын Энхжин дэлхийн медальтан боллоо

2025-09-18 09:501min
1515

Хорватын Загреб хотод Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо (UWW)-ны зохион байгуулж буй бөхийн төрлүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) ид дундаа орлоо.

Өчигдөр эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд зодоглосон Г.Энхжин эхний даваанд Чилийн Виржинья Чиминезийг оноогоор цэвэр ялаад Энэтхэгийн Вайшнави Патилыг цэвэр буулгасан. Хагас шигшээд ОХУ-ын Алина Касабиевад 3:13-аар дийлдсэн билээ.

Хүрлийн төлөө ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт АНУ-ын Макей Килтиг 4:2-оор илүүрхэж, энэ удаагийн ДАШТ-ээс Монголын багийн гурав дахь медалийг авлаа.

Түүнээс өмнө эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Т.Тулга мөнгө, эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Т.Алтжин хүрэл медаль хүртсэн юм.

Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд хүч үзсэн Б.Мөнхнар Туркийн Эвин Демирханд 2:3-аар дийлдсэнээр шагналт V байр эзэллээ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин П.Орхон хүрлийн төлөө барилдана. Тэрбээр эхний даваанд хийлээд ОХУ-ын Вераника Ивановаг 10:0 оноогоор цэвэр ялсан бол дараагийн тойрогт АНУ-ын Адауго Дианаг 5:2-оор ялсан.

Харамсалтай нь хагас шигшээд Японы Сакүра Мотокид 1:14-өөр дийлдэв.

П.Орхонтой медалийн төлөө Унгарын Николетт Цабо, Нигерийн Эстер Колавол нарын хэн ялсантай нь хүч үзнэ.