“УБТЗ” ХНН: 500 гаруй төмөр замчин тохилог орон сууцтай болно

2025-08-19 15:00
9msxs6__._2018__x974

“Улаанбаатар төмөр зам” ХНН нийгмийн хариуцлагын хүрээнд төмөр замчдаа орон сууцжуулах хөтөлбөрийг олон жилийн өмнөөс хэрэгжүүлж ирсэн.

Энэ жилийн хувьд Замын-Үүд /108 айлын/, Сайншанд /180 айлын/ Багахангай болон Зүүнхараа /тус бүр 40 айлын/-д баригдаж байгаа ипотекийн орон сууцанд төмөр замчдаа төлбөрийн нэн таатай нөхцөлөөр хамруулах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Эдгээр орон сууцнуудын инженерийн шугам сүлжээ барих хөрөнгийн асуудлыг УБТЗ шийдэж өгснөөр төмөр замчид хөнгөлөлттэй үнээр хамрагдах боломжтой болжээ.

Уг орон сууцнуудыг ирэх оны эхний улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа ба мөн ирэх жил Улаанбаатар, Дарханд баригдаж эхлэх 95 болон 132 айлын ипотекийн орон сууцанд төмөр замчдаа хамруулахаар төлөвлөж байна гэв. Үүний үр дүнд 500 гаруй төмөр замчид тохилог орон сууцтай болох юм.

Эх сурвалж: “УБТЗ” ХНН