2025 оны 8-р сарын 16-нд “Хуучин хувцас хандивлах өдөрлөг” дахин зохион байгуулагдана

2025-08-14 16:30
6052794327138730867

2025 оны 8-р сарын 16-ны Бямба гарагт 13:00–19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд “Хуучин хувцас хандивлах өдөрлөг” уламжлал ёсоор дахин зохион байгуулагдахаар боллоо.

Энэ жилийн хувцас хандивлах өдөрлөгийг

Сүү ХК
Mogul Group
IT Zone
ITrader
BRB Agency
Өнгөлөг Лаундри ХХК
Төв цэнгэлдэх хүрээлэн
Silla Group
ZU Club
Power Engine
байгууллагууд тус тус дэмжин ажиллаж байгаа юм байна.

Тус арга хэмжээ нь хэрэглэхээ больсон эд зүйлсийг дахин ашиглах, хэрэгцээтэй хүмүүст хүргэх, нийгмийн сайн үйлсийг түгээх зорилготой бөгөөд Ногоон оноо байгаль ТББ, Zero Waste, Хандлагаа өөрчлье, Veloo Foundation, Christina Noble Foundation төрийн бус байгууллагууд өөрсдийн сувгаар түгээх үйл ажиллагааг дэмжин ажиллаж байна.

Иргэд өөрсдийн хэрэглэдэггүй, өмсөхөө больсон хуучин болон шинэ хувцас, гутал, хүүхдийн хувцсаа авчирч хандивлах боломжтой бөгөөд энэ жил Green Score хамтран ажиллаж, хандив өргөсөн хүн бүрд байгальд ээлтэй хэрэглээг дэмжих зорилгоор Ногоон оноо олгоно. Энэхүү оноогоор ирээдүйд хамтран ажиллагч байгууллагуудаас урамшуулал авах боломжтой.

Хандивлах хувцасны шаардлага:

Угааж, цэвэрлэсэн байх
Урагдаагүй байх
Хандивлах гутлын шаардлага:

Цоорох, урагдахгүй байх
Ул нь салаагүй байх
Цэвэрлэсэн байх
Энэ жил цугларсан хувцаснуудыг өдөрлөгийн дараа дахин ангилан, цэвэрлэж, тодорхой хэсгийг сонгон тараах тусгай өдөрлөг зохион байгуулах бөгөөд үлдсэн хувцсыг сайн дурын байгууллагуудад хүлээлгэн өгч зорилтот бүлгүүдэд хүргэнэ.

“Хуучин хувцсаа хэрэгтэй хүнд нь” уриан дор хүн бүрийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Энэхүү өдөрлөгийг жил бүр нийслэлийн Иргэдийн төлөөлөгч Жадамбын Энхжаргалан санаачлан, уламжлал болгон зохион байгуулдаг юм. Иргэд олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалж байна.