Нийтийн тээврийн дараах чиглэлд өөрчлөлт хийжээ

2025-08-15 10:12
image

Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгаж иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор

  • Ч:7 “Нисэх-МУБИС-Ард кино театр”,
  • Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кинотеатр-Хүнсний 4-р дэлгүүр” чиглэлийг Ч:7 “Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв”,
  • Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Тэнгис кино теарт-МУБИС” болгон өөрчлөлт оруулжээ.

Түүнчлэн Ч:22 “Шадивлангийн эцэс-Зуслан-Чингис СООСЭ дээд сургууль” чиглэлийн замнал хамгийн урт буюу 83 зогсоолтой, зорчигчдын хүлээгдлийн хугацаа их байдаг тул хүлээгдлийг багасгаж, үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс энэхүү чиглэлийг богино эргүүлж Ч:22 “Шадивлангийн эцэс-МҮЭСТО-Тээврийн товчоо” болгон Ч:82 “Чингис СООСЭ-10-р хороолол” чиглэлийг шинээр нээж иргэдэд үйлчилгээ үзүүлэхээр болжээ.

Эдгээр чиглэлийн үйлчилгээг маргааш буюу наймдугаар сарын 16-ны өдрөөс эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангасан бөгөөд нийтийн тээврээр үйлчлүүлэгч иргэд та бүхэн зураглалын дагуу үйлчилнэ үү. Үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.