Энхтайвны гүүрний доод хэсгийн авто замыг өнөөдөр хааж, ус зайлуулах шугам хоолой угсарна
2025-08-14 10:481min

Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг өнөөдрийн 23:30 цагт хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна.
Улаанбаатар хотод зам засварын ажлыг шат дараатай хийж байна. Хан-уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний доод хэсгийн авто замыг өнөөдрийн 23:30 цагт хааж, борооны ус зайлуулах шугам хоолой угсарна. Энэ ажлыг маргааш өглөө бүрэн нээлтэд оруулахыг ажлыг гүйцэтгэнэ.
Зам хаах хугацаа: 2025 оны 08 дугаар сарын 14 өдөр 23:30 цаг
Зам нээх хугацаа: 2025 оны 08 дугаар сарын 15 өдөр 06:00 цаг
Тус авто замын зорчих хэсэгт сэтэлгээ хийн, борооны ус зайлуулах хоолойн шугам угсралтын ажлыг хийж гүйцэтгэх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.