Монголчууд олимпын алтан медаль хүртсэн өдөр

2025-08-14 10:43
tuvshin

Н.Түвшинбаяр жингийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгч Японы алдарт бөх, дэлхийн аварга Сүзүкитэй таарсан нь жүдогийн баг тамирчдын сүүлийн найдлага байлаа.

Одоогоос 17 жилийн өмнө буюу 2008 оны наймдугаар сарын 14-ний өдөр “Бээжин-2008” зуны XXIX олимпын наадмын жүдо бөхийн төрөлд -100 кг-ын жинд Булган аймгийн Сайхан сумын харьяат Найдангийн Түвшинбаяр түрүүлж, Монгол Улсаас анх удаа олимпын алтан медальтан төрж байв.

Н.ТҮВШИНБАЯР 24 НАСАНДАА ОЛИМПЫН АВАРГА БОЛЖ БАЙВ

Олимпын наадмын гол найдвар болсон жүдо бөхийн төрөлд монголчууд медальгүй байсан өдөр. Мөн тухайн өдөр Н.Түвшинбаяр жингийнхээ хамгийн хүчтэй өрсөлдөгч Японы алдарт бөх, дэлхийн аварга Сүзүкитэй таарсан нь жүдогийн баг тамирчдын сүүлийн найдлага байлаа. Гэвч тэр эхний барилдаанаас эхлэн ялалт байгуулж, “Бээжин 2008” олимпын наадамд Монгол Улсын Төрийн дууллыг эгшиглүүлсэн түүхтэй. Тухайн үед Н.Түвшинбаяр 24 настай байв. Түүний алтан медаль хүртсэн өмнөх өдөр буудлагын тамирчин О.Гүндэгмаа мөнгөн медалийн эзэн болж, монголчууд баяр бахдал тэнийсэн өдөр байлаа. Энэ ялалтыг Н.Түвшинбаяр үргэлжлүүлж, цаашлаад боксын тамирчдын онцгой ялалтаар Бээжингийн олимп өндөрлөж байв.

Энэ наадмаас монголчууд хоёр алт, хоёр мөнгөн медальтай ирж, анхны гэх тодотголтой олон амжилтын эхлэл тавигдаж байлаа. Тодруулбал, жүдо бөхийн төрлөөс анхны олимпын алтан медальтан болж, боксын хоёр тамирчин анх удаа медаль хүртсэн бол буудлагын төрлөөс Монголын анхны олимпын мөнгөн медальт эмэгтэй тамирчин төрж байв. Тиймээс “Бээжин 2008” олимпын наадамд монголчуудад баяр бахдал, цэнгэлийг авчирч байсан наадам байлаа.