“Алтан намар-2025” хүнсний ногооны худалдаа дараах 21 байршилд болно
2025-08-08 12:08

Нийслэлийн 9 дүүрэгт “Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. 21 байршилд худалдаалах бөгөөд одоогоор 4 байршилд худалдаа эхлээд байна.
Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, нөөшлөх боломжийг бий болгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа юм.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
-
4-р хороо, Бага тойруу гудамж, Барилгачдын талбай
-
2-р хороо, Бөмбөгөр худалдааны төвийн гадна талбай
БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
-
1-р хороо, Сансар үйлчилгээний төвийн гадна талбай
-
4-р хороо, Жуковын талбай
-
26-р хороо, Дүнжингарав захын баруун талын талбай
СҮХБААТАР ДҮҮРЭГ
-
4-р хороо, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж
-
6-р хороо% ХУБТ-ын хойд тал, Өлзий төвийн эсрэг талын ногооны контейнер
-
16-р хороо, Хорооны байрны дэргэд хүнсний ногооны контейнер
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
-
9-р хороо, Баянхошуу шинэ эцсийн буудал хүнсний ногооны контейнер
-
29-р хороо, Сүлжмэл ХХК урд талбай
-
22-р хороо, Орбитын тойрог