Хэн юу хэлэв: Б.Цэнгэл дарга 2022 онд Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг нэмж байжээ
2025-08-08 12:45

Мөрч.мн сайтын эрхлэгч Х.Ган-Ялалт “Өнгөрсөн лхагва гарагийн Засгийн хурал дээр Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг багасгаж хэмнэлтэд оруулах талаар юу ч яриагүй байсан Цэнгэл гарч ирээд хэвлэлийн хурал хийхдээ маш том алдаа гаргасан. Уг хүн нь улс төрийн томилгоот төрийн албанд олон жил ажилласан нас нь ч туршлага нь ч “тулсан” нөхөр!!Ийм хүн сэтгүүлчдийг хараад хөөрч юу ч хамаагүй ярихгүй. Тэгэхээр ямар нэгэн учир шалтгаантай болоод төрийн өмчит компаниудын дарга нар руу цалингаар буюу иргэд хамгийн эмзэг хүлээж авах сэдвээр дайрсан гэж болно!!
Харамсалтай нь түүний энэ дайралт өөрийн нүд рүүгээ хуруугаа хийсэн үйлдэл болов!!
Учир нь өөрөө 2022 онд Төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг Онцгой нөхцөл бүхий Хөдөлмөрийн гэрээ гэгчийг байгуулан “дээшээ шидсэн” тогтоолыг баталсан хүн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл өөрөө юм. Доорхи тогтоолыг маш сайн уншаарай. Дарга нар өөрсдийн хангамжинд зориулж ингэж л ОНЦГОЙ тогтоол гаргаж журам баталж, гэрээ байгуулдаг. Тэр үүнийгээ мартлаа гэж үү??? Сонин л юм
Жич: энэ тогтоол байгууллагын ил мэдээллийн санд байгаа учир ямар нэг нууцад халдаагүй болно!” гэжээ.





