Ирэх оны төсвийн төсөлд одоогоор 116.731 иргэн санал өгчээ

2025-08-07 11:30
төсөв-810x500

Ирэх оны төсвийн төсөлд олон нийтээс санал авах үйл явц үргэлжилж байна. Өчигдөр орой 20:30 цагийн байдлаар санал өгсөн иргэдийн тоо 116,731 болжээ. Өнөөдөр олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг эрүүл мэндийн салбарын хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

Хэлэлцүүлэг 14:00 цагт ЭМЯ-ны хурлын танхимд болох юм.

Сануулахад, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны төсвийн төслийг боловсруулахад хуульд заасны дагуу олон нийтийн оролцоог хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болгосон байдаг.

Тэрбээр “Төсвийн тухай хуульд заасны дагуу Засгийн газар төсвийн хэлэлцүүлгийг иргэдийн оролцоотой, ил тод нээлттэй хийнэ. Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө л гэж бий. Төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг ард иргэд, татвар төлөгчдөөсөө асууж, санал авч шийдвэрлэнэ. 2026 оны төсөв хүний хөгжил, боловсролыг дэмжих төсөв байх ёстой” гэсэн юм.