ЭМЯ-ны 2026 оны төсвийн төсөлд санал авах танхимын хэлэлцүүлэг өнөөдөр 14 цагт болно

Ирэх оны төсвийн төслийг боловсруулах хоёрдугаар үе шат үргэлжилж, Ерөнхий сайд Г.Занданшатар иргэдийн оролцоотой төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлэх хүрээнд дараах ажлыг зохион байгуулах үүргийг салбар яамдуудад өгөөд буй.
Үүнд:
Олон нийтийн саналыг Emongolia платформ, яамдын цахим хуудас болон 11-11 төвөөр дамжуулан наймдугаар сарын 1-нээс хоёр долоо хоногийн хугацаанд авах
Олон нийтийн оролцоог хангаж, хэлэлцүүлэг зохион байгуулах
Олон нийтийн хэлэлцүүлгээс гарсан эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдол бүхий, зардал бууруулах саналуудыг нэгтгэн эрэмбэлж, төсвийн төсөлд тусгахыг үүрэг болгосон байдаг.
Тэгвэл өчигдөр буюу лхагва гарагийн (2025.08.06) 20:30 цагийн байдлаар санал өгсөн иргэдийн тоо 116,731 болсон байна. Харин өнөөдөр олон нийтээс санал авах танхимын хэлэлцүүлэг 14.00 цагаас эрүүл мэндийн салбарын хэлэлцүүлгээр үргэлжилнэ.