2025-07-01 17:571min00

Наадмын тасалбарыг маргаашаас эхлэн борлуулна

667b973e9b977

Баяр наадмын тасалбарыг маргааш өглөө 07:00 цагаас эхлэн “enaadam.mn” сайтаар борлуулж эхэлнэ. Нэг иргэн хоёр тасалбар авах боломжтой юм.

Баяр наадмын нээлтийн ёслол, бөхийн барилдаан зэрэг Төв цэнгэлдэх хүрээлэнд болох арга хэмжээний долоодугаар сарын 11, 12-ны өдрийн тасалбарын багц суудлаас хамаарч, 100, 130, 150 мянган төгрөгийн үнэтэй ажээ.

Харин орой Цэнгэлдэх хүрээлэнд болох баярын концертын тасалбарыг “ticket.mn”-ээр борлуулах ба иргэд хүссэн тоогоороо авах боломжтой.

Баяр наадмын төсвийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2025 оны төсөвт суулгасан 5 тэрбум төгрөгийн хүрээнд зарцуулна. Үүн дээр билетийн орлогыг наадмын үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн гэж мэдээлсэн байна.