2025-06-26 14:591min00

Хилийн боомтуудын наадмаар ажиллах хуваарь

unnamed (3)

Хилийн боомтуудын ирэх сар буюу долдугаар сард ажиллах, түр хаах мэдээллийг хүргэж байна.

Тухайлбал Монгол-Оросын авто замын хилийн боомтууд буюу Тэс, Боршооо, Арцсуурь, Ульхан, Цагааннуур, Ханх нь долдугаар сарын 10-15-ны үндэсний их баяр наадмын өдрүүдэд болон долдугаар сарын 16,17-ны өдрүүдэд түр хаах юм байна.

Монгол-Хятадын авто замын хилийн боомт буюу Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтууд долдугаар сарын 11-15-ны үндэсний их баяр наадмын өдрүүдэд түр хаана.