Автомашины улсын дугаарын шинэ стандарт мөрдөгдөх тухай олон жил яригдаж байна. Уг шинэ стандартын дагуу улсын дугаарын дөрвөн тоог өөрчлөхгүй, харин ард нь байрлах үсгийг цөөрүүлсэн. Тодруулбал, өмнө нь улсын дугаарт 25 үсэг ашиглахаар баталсан байдаг.
Ю, Ё, Ы гэх мэт үсгийг оруулдаггүй. УБ гэсний араас А, Б, В, Г гээд 25 үсэг байрладаг байсан. Шинэ журмаар УБ-гийн араас 25, УН-гийн араас 25 үсэг шивэхээр нийт 50 серийн дугаартай болно. Нэг серийн дугаар 9999 давтагдана гэсэн үг. Харин шинэ стандартаар улсын дугаарт дөрвөн тоо, 13 үсэг оруулахаар төлөвлөсөн тухай ЗХТЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас мэдээлж байв.
Өнөөдрөөс уг стандартын дагуу УАА шинэ сери задрах бөгөөд импортоор орж ирж буй машинд уг шинэ серийг олгоно. Ингэхдээ онлайнаар олгох юм байна.