Тулгар төр байгуулагдсаны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар шагайн харваанд 97 багийн 800 орчим харваачид оролцож байна. Улс, аймгийн цолтой 370 гаруй харваач оролцож байгаа аж.
Өнөөдрийн 12.30 цагийн байдлаар хэсгийн тоглолтоос тодорсон шөвгийн 8 баг өнөөдөр цэц мэргэнээ сорьж өрсөлдөж байна.
Дөрвөн баг медалийн төлөө тоглоно. Одоогийн байдлаар Дорноговь аймгийн н.Алтангэрэл ахлагчтай баг, Өмнөговь аймгийн н.Түвшинбаяр ахлагчтай баг, УТБЗ-ийн н.Болд ахлагчтай баг, Баянхонгор аймгийн баг, АПУ компанийн баг, Өвөрхангай аймгийн н.Ганбат ахлагчтай баг байна. Мөн Төв аймгийн н.Энхбат ахлагчтай найман баг шигшээд өрсөлдөж байгаа юм.
Шагайн харвааны шилдэгүүд 15.00 цагт шилдэг баг тамирчдаа тодруулна.